АНУ-д коронавирусын цар тахал эхэлснээс хойш насанд хүрэгчид төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарчээ

2020-12-11

Pew Research Center-ийн шинэ судалгаагаар АНУ-д нийтдээ насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарч, гуравны нэг нь мөнгө олох, тэтгэврийн дансаар амь зуух, зургаан хүн тутмын нэг нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээсээ мөнгө зээлэх болон халамжийн хоол хүнс авсан байдалтай байна.

Бага орлоготой насанд хүрэгчдийн 46% нь тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарсан гэж хариулсан бөгөөд ойролцоогоор гуравны нэг нь (32%) түрээс, моргейжийн төлбөр хийхэд хэцүү байна гэж хариулжээ.

Ажлын байрны хомсдол нь хүн амын тодорхой бүлгүүдийн дунд илүү хурцаар ажиглагдаж байна. Ерөнхийдөө АНУ-ын насанд хүрэгчдийн 25% нь коронавирусын дэгдэлтээс болж өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг ажилгүй болсон гэж хариулжээ.

Өнөөдрийн байдлаар ажилгүй болсон иргэдийн тал хувь нь ажилгүй хэвээр байгаа бол 15% нь өөр ажил олохоор эрэлхийлээд байна.

Холбоотой мэдээ