Б.Эрдэнэбатын эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шатны шүүх хурлыг хойшлууллаа

2020-12-11

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр цагаатгагдсан Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэх явцад хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Хишигбаяр, Д.Баттулга нарын гаргасан “…шүүх бүрэлдэхүүнээс татгалзах…” тухай хүсэлтийг хуульд зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбат, цагаатгагдсан этгээд Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр хойшлуулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ