Бразил улсад нэг өдөрт 53 мянган хүн коронавирусын халдвар авчээ

2020-12-11

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 53’347 хүн коронавирусын халдвараар өвчилжээ. Тус улсад коронавирусын халдварын нийт тоо 6’781’799 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр цар тахал эхэлснээс хойш нийт 179’765 хүн нас баржээ.

Тэгвэл Бразил улсад коронавирусын эдгэрсэн хүний тоо 5’931’777 болсон байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн мэдэгдсэнээр дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь коронавирусын халдварт өртөмтгий хэвээр байгаа аж.

Коронавирусын халдвар нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлөх юм. Халдвар авсныг илтгэх нийтлэг шинж тэмдэг нь халуурах, хий ханиалгах, ядрах. Харин нийтлэг бус шинж тэмдэг нь зовиурлаж өвдөх, хоолой өвдөх, суулгах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой өвдөх, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах, арьсанд тууралт өгөх болон хөл, гарын хурууны өнгө өөрчлөгдөх юм.

Холбоотой мэдээ