Оффис дээрээ архидсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ажлаас нь чөлөөллөө

2020-12-11

Өнгөрөгч буй долоо хоногт мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлын байрандаа архидан согтуурчээ.

Тодруулбал, энэ сарын 7-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий алба хаагчид оройн цагаар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргэгдэн очиж, эрүүлжүүлэгдсэн байна.

Иймд, тус газрын даргын тушаал гарч, архидан согтуурсан  гэх гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байгаа ажээ.

Холбоотой мэдээ