Канад улс “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцины эхний тунгуудыг тун удахгүй хүлээн авна

2020-12-11

Канад улс тун удахгүй “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцины эхний 30 мянган тунг хүлээн авна гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.

Канад нь “Pfizer”-ийн вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь орон болж, Их Британи, Бахрейн улсын дараа зөвшөөрөл олгосон юм.

“Канад улсын бүх иргэнд энэхүү сайхан мэдээг дуулгаж байна. Гэвч энэ нь өргөн хүрээг хамарсан хөтөлбөрийн анхны алхам гэдгийг та бүхэн санах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.

Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг Канадад вакциныг 14 тусгай түгээлтийн цэгт хүргэнэ. Энэхүү ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг зэвсэгт хүчинд даалгасан байна.

“Эхний тунгуудыг товлосон газрууддаа даваа гаргаас хүргэж эхлэх хэрэгтэй” гэж ложистикийн асуудал хариуцаж буй хошууч генерал Дэни Фортин мэдээлжээ.

Канадын томоохон мужуудын дийлэнх нь халдварын хоёр дахь давлагаатай тэмцэхийн тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байгаа юм.

Канадад өнөөдрийн байдлаар 435 330 хүн халдвар авч, 12983 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ