63 сая төгрөгний хувьсах зардал авсан “Сакура” сургуулийн захирал Т.Баясгалан

2020-12-12

Жилийн жилд боловсрол гэдэг зүйл нийгмийн томоохон асуудлуудын нэг болсоор ирсэн. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хүрээлэл сайтай хувийн сургуульд хамруулахыг зорьдог. Түүнийг нь ч үгүйсгэх аргагүй.

Гэхдээ төлбөр өндөр хувийн хэвшлийн сургуулийн ард хувьсах зардалын бизнес чимээгүй өрнөсөөр л. Түүнд хариуцлага тооцох мэргэжлийн байгууллага, хуулийн заалт алга. Тодруулбал дуучин Т.Баясгалангийн үүсгэн байгуулсан “Сакура” бүрэн дунд сургууль 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тэгвэл тус сургуулийн 2020 оны хувьсах зардалын тайланг хүргэж байна. Энэ жилийн хувьд цар тахалаас үүдэн сургууль, цэцэрлэг цахим хэлбэрээр хичээллэсэн. Энэ үеэр үйл ажиллагаа зогссон хувийн сургууль хувьсах зардалаа хэвийн авсаар өнөөдрийг хүрчээ. Дээр дурьдсан “Сакура” сургууль 2020 оны эхний хагас жилд 63.000 сая төгрөгний хувьсах зардал авсан байна. Гэтэл хичээл хагас улиралын хэдэн сард нь орсон бэ?

“Сакура” ЕБС-ийн хувьд жилийн төлбөр

1-4 анги 7.500.000 төгрөг

5-7 анги 8.500.000 төгрөг

8-12 анги 9.500.000 төгрөг байдаг. Мөн нэмээд нэг хүүхдийн автобусны зардал жилийн 750.000 төгрөг, хоолны зардал нэг өдрийн 8000 төгрөг байна.

Жилд суралцаж буй сурагчдийн нийт төлбөр 17 тэрбум орчим төгрөг болж байна. Харин автобус үйлчилгээний төлбөр жилд 1 тэрбум 200 сая төгрөг, хоолны зардал 3 тэрбум 520 сая төгрөг болж байна. Ингээд тооцоод үзэхээр тус сургуулийн нэг жилийн орлого 21 тэрбум 720 сая орчим төгрөг. Энэ их мөнгөний орлоготой сургуульд төрөөс хувьсах зардал гэж 240 ортой хоёр цэцэрлэг өлхөн барих хэмжээний мөнгө өгөх нь хэр шударга боловсролын тогтолцоо вэ.

Залилангын хэрэгт холбогдож байсан УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан өөрийн эзэмшлийн сургуульдаа хөл хорионы хүнд үед хувьсах зардал хэвийн авсаар байсан нь түүний хэр ШУНАЛТАЙ вэ гэдгийг илэрхийлж буй.. .

Эх сурвалж: ulsturch.mn

Холбоотой мэдээ