“AstraZeneca” компани вакцинаа ОХУ-ын “Спутник V” вакцинтай хослуулан судлахаар болжээ

2020-12-12

“AstraZeneca” компани Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээсэн “AZD1222” вакцинаа ОХУ-ын “Sputnik V” вакцинтай хослуулан турших эмнэлзүйн судалгааны хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ.

ОХУ-ын “Спутник V” вакциныг боловсруулагчид вакцинуудаа хослуулан турших саналыг өмнө нь тус компанид тавьсан юм. Он дуусахаас өмнө эхлүүлэх туршилтад 18-аас дээш насны хүмүүсийг сайн дурын үндсэн дээр оролцуулах аж. Судалгааг ОХУ-ын Н.Ф.Гамелеян нэрэмжит Үндэсний судалгааны төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан блон “Р-Фарм”-тай хамтран явуулахаар төлөвлөж байна гэж “AstraZeneca” компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Вакциных нь сүүлчийн шатны туршилт дунджаар 70 хувийн үр дүнтэй болсныг “AstraZeneca” компани зарлаад байгаа билээ.

Хоёр вакциныг хоёуланг нь “SARS-CoV-2” вирусний “S” уургийг агуулсан, аденовирусний векторыг ашиглан бүтээжээ. Ингэхдээ аденовирусийг халдварлах чадваргүй болгосон бөгөөд генетикийн материалыг (эсрэг биетийг) хүний ​​эсэд хүргэх систем болдог байна.

“Sputnik V” вакцин нь өөрөө өндөр үр дүнтэй тул бусад вакцинуудтай хослуулан хэрэглэж болох аж.

Холбоотой мэдээ