Цас орж, шуурахыг анхааруулав

2020-12-12

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, маргааш буюу 13-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ анхааруулж байна.

Нийт нутгаар хүйтний эрч чангарч буйтай уялдаад гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ