Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулах шаардлагатай

2020-12-13

Аж ахуйн нэгжүүд 12 дугаар сарын 14-өөс өөрсдийн QR код үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна.

Энэ кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай.
Харин үйлчлүүлэгчид энэ кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэйг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.
Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагад өдөр тутам хэрэглэснээр эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.
Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг.
Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахимаар шүүж, маршрутыг тодорхойлон ойрын харилцагчдыг шуурхай илрүүлэх боломжтой.

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн даваа гаригаас эхлэх юм.

Холбоотой мэдээ