"Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

Админ
7 цаг 14 минутын өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ: Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан уг хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан "Баянгол-түрээсийн орон сууц" дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах аж.

Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй "Түрээсийн орон сууц" хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа аж.

Уг хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, залуу гэр бүл хамрагдах боломжтой. Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьпарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9.5 хувийг ахмад настан, 32.3 хувийг залуучууд, 34.4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч буй аж. Өнгөрсөн оны байдлаар дүүргийн нийт 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг тав тухтай орон сууцаар хангах, амьдралын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Бүртгэл энэ сарын 15-30 хүртэл үргэлжилнэ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та доорхи холбоосоор холбогдоно уу.

ВЭБ: www.bgd.mn

Фэйсбүүк: @ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР page,

Твиттер: @БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL

Харилцах утас: 18001222, 11-365574



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна