С.Мөнхчулуун: Жил бүр хэдэн зуун мянган сурах бичиг хэвлэгдээд хог болж хаягдаж байна

2020-08-18

Дэлхий даяар цар тахлын хүнд үед Монгол улс дотооддоо Коронавирусыг алдаагүй улс орны нэг болсон. Дотооддоо алдаагүй учраас цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг нээх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ цэцэрлэг сургуулийг хэрхэн ажлуулах биш сурах бичгээс авхуулаад хог болоод хаягддаг ном, төвхнөлүүдээс салах цаг болсон гэдгиййг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун онцлов.

Тэрээр:

Жил бүр хэдэн зуун мянган сурах бичиг хэвлэгдээд хог болж хаягдаж байна.
Боловсролын яам сургалтын хөтөлбөрөө байнга өөрчилдөгөө болиод сурах бичгийн тогтвортой хэрэглээний талаар бодлого шийдвэр гаргаж, сурах бичгийг сурагчидад жил дамжуулан хэрэглүүлдэг, үрэгдүүлвэл төлүүлдэг болох хэрэгтэй.
Ингэснээр хүүхдүүд нийтийн өмчид гамтай хандаж сурна, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.
Түрээсийн сурах бичиг ч хэрэггүй, зүгээр л үрэгдүүлвэл төлүүлдэг байхад болно. Боловсролын яамны шийдвэр гаргагчид энэ талаар анхаарах хэрэгтэй байна.
Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг бол төсөв бүрдүүлдэг татвар төлөгчид уйлдаг юм гэлээ.

Холбоотой мэдээ