ТАНИЛЦ: МАН,АН,ХҮН намаас НИТХ-д нэр дэвшигчид

2020-09-09

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

 

МАН-ААС НЭР ДЭВШИГЧИД:

-МАН-аас одоогийн НИТХ-ын төлөөлөгчдөд нэр дэвшигчдийг Намын хорооны дарга Д.Сумъяабазар танилцуулсан бөгөөд шинэ нэр дэвшигчдээр багаа бүрдүүлжээ. Ингэхдээ одоогийн төлөөлөгч болох Б.Отгонсүх, Оюун ухааны тодотголтой Х.Хатанбаатар, С.Эрдэнэтуул нар заалнаас дэвшсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй байна. Мөн энэ удаагийн НИТХ өрсөлдөх хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх нь Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын зөвлөх Б.Сэргэлэнбаатар, УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөх Ш.Батбаяр, эмч нарын үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж жагсаал хийж явсан Б.Мягмар Хан-Уул дүүргээс, УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар өрсөлдөж байна. Бусдаар энэ удаад нэр дэвшүүлж буй хүмүүсийн 33 нь шинэ, дүүргийн төлөөлөгч нараас бүрджээ.

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД:

-Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдаваагийн хувьд эн тэнцүү сонголтуудыг хийжээ. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хэд хэдэн нэр дэвшигч байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Т.Батцогт, М.Тулгат, Д.Энхтуяа зэрэг хүмүүс өрсөлдөж буй. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийнхээ иргэдийн хуралд сонгогдон ажиллаж байсан чадварлаг залуучуудаар ч багаа бүрдүүлжээ.

ХҮН-ЫН НЭР ДЭВШИГЧИД:

-ХҮН-ын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд одоогоор энэ нам аль нь сонгуульд оролцох эрхтэй нам бэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Учир нь одоогийн намын удирдлагыг хууль бусаар дарга болсон хэмээн хэсэг бүлэг гишүүд нь намын хурлаа хийгээд даргаа сонгочхоод байгаа юм. УИХ-ын сонгуульд Б.Найдалаа тэргүүтэй оролцсон ХҮН-ын хувьд нэр дэвшигчдээ тодруулсан. Ингэхдээ УИХ-ын сонгуульд өрсөлдсөн намын дарга Б.Найдалаа, П.Наранбаяр, Б.Мөнхсоёл, Г.Уянга-Хишиг, Д.Түмэн-Өлзий, Ж.Отгонбаяр зэрэг хүмүүсээ орон нутгийн сонгуульд сойж байна.

Холбоотой мэдээ