БНХАУ-ын гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

2020-09-10

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт ОХУ-д болох ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцсоныхоо дараа Монгол, Казахстан, Киргизистан улсуудад айлчлахаар болсныг өчигдөр Бээжин хотод болсон тус яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Хятад улсын хувьд чухал хөршүүд болох эдгээр улсуудад айлчлахдаа Ван И төр засгийн удирдагчидтай нь уулзаж, уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Covid-19 тахлын эсрэг хамтран тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцэх гэнэ.

БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айчлал есдүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд үргэлжлэх ажээ.

 

Эх сурвалж: CCTV

 

Холбоотой мэдээ