BTS хамтлаг болон Faker нарыг цэргийн албанаас чөлөөлж болох юм гэжээ

2020-09-10

Өмнөд Солонгос улсад одоогийн хуулиар 19-28 насны бүх эрэгтэйчүүд тухайн хүний цэргийн салбарт ямар нэг байдлаар хувь нэмэр оруулж байснаар нь жагсаалын бэлтгэл, спортын уралдаан тэмцээн, сайн дурын ажиллагаа зэргээс шалтгаалан 1.5-3 жил цэргийн алба хаах хуультай билээ. Гэхдээ Азийн тоглолт, Олимпийн тоглолтод амжилттай оролцсон тамирчид, зарим нэгэн хөгжимчид цэргийн албанаас чөлөөлөгддөг юм байна. Цахим спортоор Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгос улсын хувьд цахим спортын тамирчдыг ид карьерийнх нь үед цэргийн албанд явуулах нь зохисгүй гэж үзэж Цэргийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргажээ. Хуулийн төслийн үндэслэлд League of Legends төрлийн 3 удаагийн дэлхийн аварга Lee “Faker” Sang-hyek-ийн талаар, мөн K-pop хамтлаг BTS-ийн талаар дурдаж эдгээр хүмүүсийг Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны Сайдын тушаалаар/саналаар чөлөөлж болох юм гэж дурджээ.

Хууль санаачлагч Жон Жон Гигийн тайлбарласнаар боловсруулж буй хуулийн төсөл нь онцгой үл хамаарах зүйл биш, харин тэд одоо коллеж, аспирантурт сурч байгаа бол 28 нас хүртэл хойшлуулж болох ижил хувилбарыг тэдэнд баталгаажуулах явдал юм. Хуулийн төсөл батлагдаж, хэрэгжиж эхэлбэл поп урлаг, цахим спортын тамирчдаас шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг 30 нас хүртэл сурлагын амжилтаас үл хамааран хойшлуулж болно.

Холбоотой мэдээ