Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л. Бямбасүрэнг томиллоо

2020-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо.

Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

Л.Бямбасүрэн 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

Хүүхдийн эмч мэргэжлээр анагаахын сургуулийг дүүргэсэн. Мөн хүнс, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйчаар нэмж суралцаж төгссөн байна.

Холбоотой мэдээ