Маргааш ковидын эсрэг эхний вакциныг Ерөнхий сайд тариулна

2021-02-22

БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн Astrazeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөөдөр 06:40 цагт авчирлаа. Тэгвэл вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгчээ. 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч байгаа юм.

Өнөө орой Pfizer вакцины 300 мянган тун ирэх юм. Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдсэн. Харин хоёр дахь тунг эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриална хэмээн мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ