Улаанбаатар хотод 2019 онд 9800 орчим өрхийн орон сууц ашиглалтад оржээ

2020-09-22

Барилгын хөгжлийн төвийн судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотод 2019 оны I-III улиралд нийт 9799 өрхийн орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс Хан-Уул дүүрэгт 46 хувь нь ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Харин 31 хувь нь Баянзүрх дүүрэгт ашиглалтад оржээ. Улаанбаатар хотод нийт ашиглалтад орсон орон сууцны 76 хувь нь борлуулагдсан гэж энэхүү судалгаанд дурдсан байна. Харин орон нутгийн хувьд 21 аймагт нийт 2464 өрхийн орон сууц ашиглалтад оржээ. Үүнээс 79 хувь орчим нь борлуулагдсан байна. 2019 онд Дархан-Уул аймагт 400 өрхийн барилга буюу хамгийн их орон сууц шинээр баригджээ. Хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа онцлох дүүргүүдийн шинэ орон сууцны нийлүүлэлтийг зэрэглэлээр харвал энэ оны наймдугаар сарын байдлаар Хан-Уул дүүрэгт стандарт зэрэглэлд 7400 гаруй, бизнес зэрэглэлд 6000 гаруй айлын шинэ орон сууцны багтаж байна.

Харин өндөр зэрэглэлд 1000 гаруй айлын шинэ орон сууц багтаж байгаа талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээлж байна. 2020 он гарснаас хойш Хан-Уул дүүрэгт бизнес зэрэглэлийн орон сууцны “Хүннү тауэр”, “Park Garden”, “Global Town Complex” зэрэг төслүүд нэмэгдэж орсон нь нийслэлийн хэмжээнд бизнес зэрэглэлийн төслийн нийлүүлэлтийг тоог нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Мөн дундаж үнэ болон индексэд бага зэрэг нөлөөлсөн талаар “Тэнхлэг зууч”-аас онцолж байна. Харин орон сууцны ерөнхий индекс 1.176 нэгж хүрч, өмнөх сараас 0.7 хувиар буурсан байна. Жилийн өөрчлөлтийг авч үзвэл 9.4 хувиар өсөөд байна.

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ