Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

2020-10-02

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. “Горгаз“ ХХК-иас хүсэлт болгосон БНТУ-ын “UCAR Electric” компанид үйлдвэрлэсэн “CLASS/1-2-4” загварын LPG шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг  3  жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Жем интернэшнл“ ХХК-иас хүсэлт болгосон Дани улсын “Union Engineering” компанид үйлдвэрлэсэн M4A загварын худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-aас хүсэлт болгосон Монгол улсын Геологийн төв лабораторид үйлдвэрлэсэн CGL 503 Ураны хүдрийн аттестатчилсан стандартчилсан загвар /АСЗ/-ыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Юнигаз” ХХК-иас хүсэлт болгосон Япон улсын “Nitto Seiko” компанид үйлдвэрлэсэн Clean Flow FB450-T загварын шингэний зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудалМОТАК” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Jiaxing Bove Intelligent Technology” компанид үйлдвэрлэсэн B12-VI-B загварын хэт авианы дулааны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Жигс-Ундарга” ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын “Бетар” үйлдвэрт үйлдвэрлэсэн DN15 диаметртэй СХВ-15,СГВ-15 загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 1 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёр. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал

Нэгдүгээр асуудал. “Таван өндөр” ХХК нь Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, загварын туршилтад тэнцсэн усны тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудалСтандарт тоолуурын хэмжүүр” ХХК нь загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын усны тоолуур импортлох, засварлах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Верадико Монголиа” ХХК нь туузан дамжуулагчтай жин импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Пи Кей Энержи” ХХК-д цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор импортлох, цахилгааны тоолуур засварлах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “Синержи групп” ХХК нь шатахуун түгээгүүр импортлох, засварлах, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Крос линк” ХХК-д цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Долоодугаар асуудал. “Престиж инженеринг” ХХК-д зарцуулалтын болон даралт, температурын хэмжих хэрэгсэл импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Наймдугаар асуудал. “Мотак” ХХК-д дулааны тоолуур импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Есдүгээр асуудал.“Мир энержи” ХХК-д цахилгааны  тоолуур, гүйдлийн трансформатор импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ