Эдисон Кавани Манчестер Юнайтед клубтэй нэгдлээ

2020-10-04

33настай Уругвай довтлогч маань Юнайтедтай хэлэлцээр хийж 2жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурах нь улам бүр ойрхон болж байна.

Парисийн багтай хийсэн гэрээ нь энэ 6н сард дууссаан юм.

Парисийн багийг орхисон шалтгаан нь Неймартай санал зөрөлдсөнөөс болж гэж баттай и сурвалж ам нээсэн юм.

Харин шинэхэн довтлогчоо аваад ойрхон байгаа Юнайтедийн удирдлага Каванигийн нас бол асуудал биш тэр бидэнд туршлага авчрах болно гэж мэдэгдэн юм.

Тэрбээр клубын 556 тоглолтонд нийт 341 гоол оруулаад байгаа юм. Үүнд ПСЖ-д 301 тоглолтонд 200 гоол оруулсан клубын рекорд багтсан болно. Тэрбээр Уругвайн төлөө 116 олон улсын тэмцээнд 50 гоол оруулаад байгаа юм.

Нэмж дурдахад, Юнайтедын өндөр албан тушаалтнууд Златан Ибрахимовичийг 2016 онд 34 настай тоглогчоор элсэхэд нь клубт үзүүлсэн нөлөөллийг мартаагүй байна.

Хэрэв энэ тохиролцоо амжилттай болбол Каванигийн анхны тоглолтуудын нэг нь 10-р сарын 20-нд Парк де Принс цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтоо хийх Юнайтедын өрсөлдөгч болох ПСЖ-ийн эсрэг тоглолт байж магадгүй юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ