БАЯНЗҮРХЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

2020-10-04

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын товч танилцуулга, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь хороо, гудамны замын асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хөндөж ярьж байлаа. Мөн өмнө нь сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогдсоныхоо маргаашнаас эргэж уулздаггүй, энэ явдлыг эдгээр залуус эвдэж, эргэн уулзах нүүртэй байгаад талархсан юм.

Харин УИХ-ын гишүүд уулзалтад оролцсон иргэдийн асуултад хариулт өгч, шийдэх боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь хандаж шийдүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ