Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан байна

2020-10-07

Дэлхий дахинд цар тахал болон дэгдээд байгаа коронавирусийн талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

“Сүүлийн хоёр хоног дөрвөн лабораторид нийт 1,281 хүний сорьцод шинжилгээгээр 1,280 хүнд коронавирус илрээгүй.

Харин нэг хүний сорьцод коронавирус илрээд байна. Энэ хүн бол аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан. Үүнээс гадна сайн мэдээ бас байна. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарснаар дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан. Үүнээс 308 нь буюу 98 хувь нь эдгэрсэн.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалт дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” хэмээн мэдээллээ. Мөн тэрбээр аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт явагдана.Тиймээс иргэд вакциндаа хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа.

 

Холбоотой мэдээ