УИХ-ЫН ГИШҮҮД, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2020-10-08

УИХ-ЫН ГИШҮҮД, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Уулзалтад БЗД-ийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон Нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар  оролцлоо.

Эрхэм гишүүд батлагдсан хууль тогтоомжийг танилцуулж тус дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэг, авто зам, ажлын байр гэх мэт тулгамдсан асуудлуудын талаар  иргэд эрхэм гишүүдэд уламжилж шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хотын хамгийн хоцронгуй хөгжилтэй уг дүүрэг сургууль, цэцэрлэг, авто зам ажлын байр, хөрсний бохирдол, архидан согтууралд гэх мэт тулгамдсан асуудлуудтай дүүрэг юм.

Мөн уулзалтаар “Орон нутгийн сонгууль”-д Нийслэл болон Дүүрэгт нэр дэвшигчдээ танилцуулж БАЯНЗҮРХ дүүрэгт тулгамдаж байгаа бүхий л асуудлыг хамтын хүчээр давж туулах ёстойг хэллээ.

“Бид дээд шатандаа энэ бүх зүйлийг хийж гүйцэтгэж чадаж байна харин дунд доод шатандаа гүйцэтгэмээр байна бидэнд жолоог атгуулж хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе” гэлээ.

Холбоотой мэдээ