М.Санжаадорж:Бидэнд хамгийн ихээр ирж буй дарамт бол хүүхдийн мөнгө

2020-08-21

Чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Цар тахалтай холбоотой олон арга хэмжээнүүд авсан. 2020 оноос энэ нийгмийн халамжтай холбоотой арга хэмжээ үргэжлэх  боломж байна уу?

Сангийн яамны зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж:

Халамжийн хөтөлбөрүүдийг энэ чигээр нь ирэхжилүүдэд үргэлжлүүлэх боломжтой юу гэж асууж байна. Бидэнд хамгийн ихээр ирж буй дарамт бол хүүхдийн мөнгө. Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөхөд жил бүр 240 тэрбум төгрөг батлагддаг. 100 мянган төгрөгөөр өгвөл 1,5 их наядын зардал гарна.

Нийгмийн даатгалын сан дээр одоо бид чөлөөлчихсөн байж байгаад төсвийн тодотголоор 10 хувь байхаар өргөн мэдүүлсэн. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн тал нь байхгүй болно гэсэн үг. Улсын төсвөөс 400 тэрбумын татаас өгдөг. Орлогын алдагдал 1,1-ээр буурах эрсдэлд орж ирнэ.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн. Энэ нь мөн ирэх жил орлогын бууралтад нөлөөлөөд явна. Засгийн газрын хувьд тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн боломжтой, үр дүнд хүрэх арга хэмжээнүүд авч явж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ