Л.Оюун-Эрдэнийг тагнах сонирхол хэнд байсан бэ

2020-08-21

УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд Засгийн газрын нэр бүхий сайд нэг сайд гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаарх асуудлыг шалгаж өгнө үү гэх хүсэлт өгсөн тухай гэх мэдээлэл бий. Гэтэл тэрхүү сайд нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бололтой. Түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж, чагнасан гэнэ. Энэ асуудлыг ихэд нууцалж байгаа учраас Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа аж.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийг хэн тагнаж, чагнах үүргийг өгсөн бэ. Төрийн гурван өндөрлөг мэдэхгүй байх боломжтой юу гэдэг асуудлууд сөхөгдөх биз ээ.

Хэдийгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг тагнуул, цагдаагийн байгууллагад прокуророос олгодог авч, төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-ийн гишүүн гэдэг утгаараа мэдэх бүрэн боломжтой. Тийм байтал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өнөөг хүртэл яагаад чимээгүй байх болов.

Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнах нь хэнд, юуны тулд ашигтай вэ гэдгээс эхлэн хөөж үзвэл учиг нь ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшинэ гэдэг асуудалд хөтлөхөөр байгаа юм. Хэрвээ У.Хүрэлсүх нэр дэвшвэл намын даргын суудлын төлөөх дажин ил болно. Үүнийг ил болгож, нийтийн өмнө булайгаа дэлгэхгээс урьтаж, Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх ажиллагааны “обьект” болгосон нь энэ бололтой.

Холбоотой мэдээ