Уурхайн тогтоол усанд хоёр иргэн автомашинт машинтай живжээ

2020-10-13

Төв аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т байрлах Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн “Приус-20” автомашинтай согтуугаар жолоо барин малын эрэлд явж явж байгаад осолджээ.

Тодруулбал, Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 12:47 цагт энэ тухай дуудлагыг өгчээ. Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн согтуугаар машин барьж, малд явж байхдаа “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн байна. Улмаар 47 настай, эрэгтэй З, 44 настай, эрэгтэй С нар амиа алдсан байна. Харин гурван хүний нэг нь автомашинаасаа өөрөө гарч, эсэн мэнд үлджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 18:38 цагт тогтоол усны гурван метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон ба өнөө өглөөний 08:00 цагт эрэн хайх дахин эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ