Теофимо Лопес дөрвөн бүс эзэмшсэн хамгийн залуу боксчин боллоо

2020-10-19

Хондурас гаралтай Америк боксчин Теофимо Лопес дөрвөн бүс эзэмшсэн түүхэнд дэх хамгийн залуу боксчин боллоо. Нью Йорк хотын Брүүклинд төрж өссөн 23 настай тэрээр өчигдөр олимпын хошой алтан медальт, Украины гурван жингийн аварга Васил Ломаченког ялснаар дөрөв дэх бүсээ хүртсэн юм.

Лас Вегас хотын “MGM Grand Conference Center”-т болсон хөнгөн жингийн /lightweight/ аваргын тулаан 12 үеийн турш үргэлжилж ялагч тодорсон. Ялалт байгуулсныхаа дараа Лопес “Васил эхний хагаст надаас олон үед ялсан ч хоёрдугаар хагасыг би гартаа авч түүнээс илүү гэдгээ харуулсан” хэмээжээ.

Тэмцээний дараа мөн Брүүклинд төрж өссөн алдарт боксчин Майк Тайсон түүнд баяр хүргэж Твиттерт жиргэсэн байна. Ийнхүү Лопес WBO, WBC, WBA, IBF холбооны аваргын бүсийг эзэмшдэг болсноос гадна The Ring сэтгүүлийн бүсийг хүртсэн юм.

 

 

 

  Эх сурвалж: CNN, ESPN

Холбоотой мэдээ