Б.Бат-Эрдэнэ: Хуучин машиныг засаад зардаг систем өнөөдрөөс эхлэн эцэс болж байна

2020-10-19

Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 735 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна.

  • 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувь
  • 3-6 жилийн насжилттай нь 3 хувь
  • 6-9 жилийн насжилттай 16 хувь байна.

2019 онд Монгол Улсын хилээр 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь  хуучин буюу хэт хуучин гэсэн бүртгэлтэй байна.

Арванхоёр аймаг, Улаанбаатар хотод “Гэрэгэ” системс ажиллаж байна. Ebarimt системд төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээ хүрч байна. Уг системийг Монголын 1,7 сая хүн хэрэглэж байна.

ИРГЭД 2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХОЙШ МАНАЙ УЛСАД ОРЖ ИРСЭН МАШИНЫ МЭДЭЭЛЛИЙГ СИСТЕМЭЭС ҮЗЭЖ БОЛНО

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Сэлбэг нэрээр оруулж ирэн засаж угсраад улсын дугаар авч байгаа авто тээврийн хэрэгслүүд байхгүй болно. Хуучин машиныг засаад зардаг систем өнөөдрөөс эхлэн эцэс болж байна.

Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.

Иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системээс үзэж болно. Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэх нь харагдах юм.

Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг. Бид Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллана.

Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм.

“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болжээ. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна.

Холбоотой мэдээ