ТЕГ, СЕХ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна.

2020-10-20

Аравдугаар сарын 15-нд болсон орон нутгийн сонгуулийн үр дүн болон зургадугаар сарын 24-нд болсон УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтыг гуравдагч этгээд хакердаж, нөлөөлсөн талаар ШИНЭ намаас өнөөдөр/2020.10.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал:

Орон нутгийн сонгууль эрх баригч намын мөнгө тараалт хууль зөрчсөн, булхай луйвар ихтэй нөхцөлдболж өнгөрлөө.

Энэ сонгуульд Ардчилсан нам, МАХН, ШИНЭ намууд ардчиллын төлөөх нэгдэл блок байгуулж,  оролцсон. Блокын хэмжээнд ШИНЭ нам 100 орчим хүн нэр дэвшүүлэхэд Хан-Уул, Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт ялалт байгуулсан. Дундговь аймгийн Луус, Хулд сум, Дорногвь аймгийн Улаханбадрах, Хатанбулаг сум, Дархан-Уул аймгийн төв, Архангай аймгийн төвд ШИНЭ нам Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд суудалтай болсон. Ойролцоогоор ШИНЭ намын 20 орчим нэр дэвшигч ялалт байгуулсан.

Нийслэлийн хэмжээнд Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар 16 хувийн санал авч байсан бол ардчиллын төлөө нэгдэл байгуулсны дүнд 36 хувийн снаал авч, найман суудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд авч, нэг дүүрэгт ялалт байгуулсан. Ялалт байгуулж чадаагүй ч иргэдийн дэмжлэг авсан, нэр дэвшигчиддээ амжилт хүсье

ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

УИХ-ын сонгууль дөрвөн сарын өмнө болж өнгөрсөн. Сонгуулийн санал хураалтын дүнг телевизийн дэлгэцэн дээр харуулахад ШИНЭ намын нэр дэвшигчийн санал хасах үйлдлээр доошоо хасагдаж тооцогдсоныг та бүхэн харсан. УИХ-ын гишүүн Н.Учралын санал 10 мянгаар буюу 52 мянгаас 62 мянга болж нэмэгдэж тоологдсоныг та бүхэн харсан. Төв аймагт нэр дэвшсэн Б.Доржпүрэвийн санал 3000-аар хасагдаж, Дундговьд нэр дэвшсэн н.Ганбатын санал 1500-гаар хасагдаж тоологдсон. Дархан-Уул аймагт нэр дэвшигч н.Ганболдын саналд таслал орж ирээд 50 хувиар хасагдаж, тоологдсон. Энэний учрыг олох зорилгоор ШИНЭ нам болон бусад намууд Канадын хар машин үйлдвэрлэгч компани болон мэдээллийн технологийн салбарын экспертүүдэд хандсан юм.

Канадаас худалдаж авсан машинд санал хасах үйлдэл байгаа юу, таслал байгаа юу?. Санал тооллогын орой мауз гарч ирээд бүх үйлдлийг өөрчилдөг үйлдэл байга юу, гэж хандсан. Хариу захидал ирсэн.

Канадын санал тоолох машин үйлдвэрлэгч компани байгаа, Торонтод үйл ажиллагаа яьвуулдаг. Тодорхой гурван зүйл хэлсэн. Санал хураалтын орой дэлгэцэн дээр үзүүлсэн өгөгдлийг шалгаж үзсэн, гуравдагч этгээдийн вэб үйлчилгээний программыг ашиглан, эксель программ дээрх өгөгдлийг цуглуулж, дэлгэцэн дээр харуулсан байна. Гуравдагч этгээд хар машины программ хангамж  руу хөндлөнгөөс нэвтэрч орсон байна гэж дүгнэлтээ ирүүлж. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 24-нд болсон сонгуулийн санал хураалтын үр дүнг гуравдагч этгээд хакердсан байна гэдэг дүгнэлтийг хар машин үйлдвэрлэгч компани ирүүллээ.

Хоёр дахь анхаарал татаж байгаа дүгнэлт нь, хакердсан вэб үйлчилгээний программ ойролцоогоор 30 минут орчим ажилласан байна, тодорхой тооны нэр дэвшигчдийн саналын тоог алдаатай харуулсан байна, зассан байна гэдэг дүгнэлт ирүүллээ.  Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо программд алдаа гарсныг мэдэж байсан төдийгүй засах гэж оролдсон байна гэсэн тодорхой мэдээлэл ирүүллээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар Моноглын ард түмний өгсөн саналыг луйвардсан, хар машиныг хакердах замаар сонгуулийн дүнг хакердсан болох нь ойлгомжтой боллоо.

Хар машины үйл ажиллагаанд программ хангамжинд хяналт тавих чиг үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Олон улсын байгууллага, олон улсын шүүхэд Сонгуулийн ерөнхий хороог өгөхөөс аргагүй байдалд хүрч байна.

Программ ханнгамж нь өөрөө ул мөрөө үлдээдэг зүйл. Хар машин үйлдвэрлэсэн компанийн дүгнэлт ирсэн. Ойролцоогоор 30 гаруй нэр дэвшигчийн саналыг хакердсан байна гэлээ.

Холбоотой мэдээ