Дэлхийн жишиг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Мандал Даатгалаас

2020-10-26

“Мандал Даатгал” ХК  нь 2015 онд Монгол улсад хамгийн анхны дотоодын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг гаргаж “Даатгалын андеррайтинг болон нөхөн төлбөрийн олон улсын стандартыг нэвтрүүлж буй анхны хувийн эрүүл мэндийн даатгал” гэж үнэлэгдэн “Bloomberg Awards” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг Инноваци” шагналыг хүртсэн билээ.

Өнөөдөр “Жаргалан” эрүүл мэндийн даатгал нь 11,000 орчим даатгуулагчтай бөгөөд Монгол улсад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч, олон улсын стандарт бүхий 14 эмнэлгийг сүлжээндээ элсүүлэн, нөхөн төлбөрийг эмнэлэг рүү шууд төлөлт хийх хялбар шийдлийг 5 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн нөхөн төлбөрийн процессыг оновчлох зорилгоор мэргэшсэн эмч, мэргэжилтнээс бүрдсэн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг бөгөөд сүлжээ эмнэлгүүддээ нөхөн төлбөр хүлээн авах хайрцаг, маягтуудыг байршуулахаас гадна өөрийн гар утасны аппликейшнээрээ дамжуулан эрүүл мэндийн нөхөн төлбөрийг өдөрт нь шийдэж байна.

“Мандал Даатгал” ХК нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнийхээ чанарыг улам сайжруулж, олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд Дэлхийд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр тэргүүлэгч AXA PPP Healthcare компанийг өөрийн эрүүл мэндийн давхар даатгагчаараа сонгож, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн болон үйлчилгээний дэд бүтцээ өргөжүүлж байна.

Яагаад AXA гэж ?

AXA нь ердийн даатгал, амьдралын даатгал, банк санхүү, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том групп компаниудын нэг бөгөөд 2020 оны байдлаар дэлхийн 57 оронд салбартай, 160,000 ажилтантай, 108 сая харилцагчтай, олон улсад 11,000 орчим сүлжээ эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

AXA групп нь 1816 онд Франц улсад байгуулагдсан бөгөөд 1938 онд эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн AXA PPP Healthcare компанийг үүсгэн байгуулж, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний дэд бүтцийг нэвтрүүлж ажилласан салбартаа туршлага, ур чадвараар, мэргэжлийн байдлаараа тэргүүлэгч компани юм.

Хамтын ажиллагааны давуу тал

  1. Олон улсын давхар даатгагчийн найдвартай хамгаалалт
  2. Эрүүл мэндийн даатгалын эрсдэл даах чадвар нэмэгдэх
  3. Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл сайжрах, илүү уян хатан болох
  4. Олон улсын тэргүүн туршлагуудаас суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж
  5. АХА-ийн олон улсын сүлжээг ашиглан, чанартай эмчилгээ үйлчилгээг 24/7 авах боломж

Олон улсын стандарт нийцсэн, байгууллага болон хувь хүнд зориулсан зориулсан онцгой үйлчилгээг “Мандал Даатгал” ХК танд санал болгох болно.

Холбоотой мэдээ