МАН-ын хурал сая болж С.Батжаргалыг Засаг даргаар, ИТХ-ын даргаар Д.Мөнхбатыг сонгохоор тогтжээ

2020-10-26

Орхон аймгийн МАН-ын хорооны ээлжит хурал 17 цагт болж дараагийн шинэ удирдлагын томилгоог дахин хэлэлцжээ. Энэ хуралдаанаар одоогийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Сэмжидийн Батжаргалын нэрийг Засаг даргад дэвшүүлж 2020 оны 10 сарын 28-нд болох ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар батлахаар болсон байна. Тэгвэл ИТХ-ын даргаар “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн санхүү эрхэлсэн захирал Дашзэвэгийн Мөнхбатыг сонгогдох асуудлыг бататгажээ.

Холбоотой мэдээ