Нийслэлийн ойгоор “Манай хороо-Миний гудамж”аяны шилдгүүдийг шалгарууллаа.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр маргааш буюу энэ сарын 29-нд тохионо. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн захирагчын алба, хотын менежер Т.Гантөмөр гардууллаа.
Аянд оролцсон шилдэг дүүрэг, орон сууц(хороо), гэр хороо(хороо), ААН байгууллага, СӨХ, ТӨХК, ОНАТҮГ болон өрхүүдийг байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.
0 cэтгэгдэлтэй