Glencore 2020 оны нүүрсний олборлолтын зорилтот хэмжээг 109 сая тонн болгон бууруулав

2020-11-03

Нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч “Glencore” компани олборлолтын төлөвөө энэ онд гурав дахь удаагаа буурууллаа.

Колумб дахь гол уурхайн ажил хаялт үргэлжилсээр байгаа нь үүнд нөлөөлжээ. Энэ онд 114 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байсан бол 109 сая тонн болгож бууруулсан гэж тус компаниас баасан гарагт мэдэгдлээ. Цар тахлын улмаас оны эхний есөн сард нүүрсний олборлолт өмнөх оныхоос 20 хувиар бага байсан байна. Энэ нь “Cerrejon” уурхай дахь ажил хаялт, Австрали дахь төслүүдэд зах зээлийн нөхцөл байдал тааруу байсан нь нөлөөлсөнтэй холбоотой аж.

“Glencore” олборлолтын төлөвлөгөөгөө өмнө нь IV болон VII сард мөн бууруулсан юм.

Холбоотой мэдээ