Америкийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлж, Байден, Трамп нар эхний ялалтаа байгуулжээ

2020-11-03

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байден нар Америкийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт хамгийн түрүүнд эхэлсэн Нью-Хемпшир муж улсын жижиг хотуудад тус бүр нэг ялалт байгууллаа.

Байден АНУ, Канадын хилийн бүсэд оршдог Диксвилл-Нотч хотод ялсан байна. 1960 онд үүссэн уламжлалын дагуу энэхүү хотын иргэд орон нутгийн цагаар шөнийн 00:00 цагт, өөрөөр хэлбэл тус улсын бусад хэсэгт санал хураалт эхлэхээс хэдэн цагийн өмнө сонгууль өгөх эрхээ эдэлдэг. Түүнчлэн өмнөд зүгт 20 км-ын зайтай оршдог олонд танигдаагүй жижигхэн хот болох Миллсфилдийн оршин суугчид мөн ийм эрхтэй аж.

Диксвилл-Нотч хотод санал хураалт эхэлснээсээ хойш хэдэн минутын дараа дууссан бөгөөд саналын хуудсыг мөн л хэдхэн минутын дараа тоолж дуусжээ. Санал хураалтын дүнг фэйсбүүкээр шууд танилцуулсан байна. Байденд таван хүн санал өгсөн бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трампыг нэг ч сонгогч дэмжээгүй байна.

Миллсфилдэд Трамп 16 хүний ​​санал авч ялсан гэж CNN мэдээлэв. Харин Байденыг тус хотын таван оршин суугч дэмжжээ.

Холбоотой мэдээ