Байденыг үг хэлсний дараа Трамп сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв

2020-11-04

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын төрийн тэргүүний сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд шөнө дунд мэдэгдэл хийхээ амлав.

“Би өнөө шөнө мэдэгдэл хийнэ. Том ялалт!” гэж Америкийн удирдагч “Twitter” хуудсандаа бичсэн байна. Тэрбээр энэ бичлэгийг түүний өрсөлдөгч Жо Байденыг сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж, үг хэлсний дараахан нийтэлжээ.

Үүнээс гадна, Трамп Ардчилсан намынхныг “сонгуулийг хулгайлахыг” оролдсон гэж буруутгав. “Бид тэдэнд ийм зүйл хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Санал авах байрууд хаагдсаны дараа санал өгөх боломжгүй” гэж Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ