Сонгуультай зэрэгцэн АНУ-д өчигдөр халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа

2020-11-05

Лхагва гарагт АНУ-д 100 мянга гаруй шинэ халдварын тохиолдол нэмэгдлээ. Зарим холбогдох албаны хүмүүсийн зүгээс шинжилгээ хийх хэмжээг нэмэгдүүлвэл энэ тоо бүр ч их нэмэгдлэнэ гэж үзэж байна. Мөн өдөр халдвараар 1,100 хүн нас баржээ.

Энэ сарын эхээр халдвар аван эмнэлэгт эмчлүүлж байсан хүний тоо 64 хувиар нэмэгдэн, 50 мянга хүрээд байна. Тус улсад нийт батлагдсан тохиолдол 9 сая давж, 233 мянган хүн халдвараар нас барсан. Цар тахлын хоёр дахь давлагаатай нүүр тулж буй Европын орнуудад ар араасаа хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 49 сая руу дөхөж, нөхцөл байдал хүндэрсээр байна.

Холбоотой мэдээ