Агаарын хөлгөөс цаг уурын мэдээ дамжуулах чанарыг сайжруулна

2020-11-06

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын хямралын улмаас өнгөрсөн хагас жилд нислэгийн тоо цөөрсөнөөс агаарын хөлгөөс авдаг цаг уурын мэдээ 90 хүртэл хувь буурчээ.

Арилжааны нисэх хөлгөөс цаг уурын мэдээг автоматаар мэдээлэх, дамжуулахыг сайжруулахаар Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Дэлхийн цаг уурын байгууллага нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ нь одоо байгаа ДЦУБ-ын Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах систем (AMDAR)-г өргөжүүлж, мэдээлэл багатай газруудыг бүрэн мэдээллээр хангах зорилготой.

Энэ хүрээнд авиа компаниудыг шинээр хамруулахаар төлөвлөж байгаа. Одоогоор 40 авиа компаний хэдэн мянган зорчигч тээврийн болон ачааны хөлгүүд системд нэгджээ.

ДЦУБ-ын Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах систем (AMDAR) нь өдөрт 800 мянга гаруйн өндөр чанартай ажиглалт хүлээн авдаг. Үүнд агаарын температур, салхины хурд, чийг, хийн хуйлралт зэрэг мэдээлэл багтдаг аж. Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах системийн мэдээлэл сайжирсны үр дүнд цаг агаарын урьдчилсан болон цаг уурын бусад мэдээллийг ашиглах нь сайжирна.

Холбоотой мэдээ