Улсын онцгой комисс хуралдаж байна

2020-11-07

УОК-ын  ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.07/  10:00 цагт хуралдаж эхэлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байсан сувилагч коронавирусийн халдвар авсан болохыг өчигдөр /2020.11.06/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Ингэснээр Монгол Улсын дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болж,  үүнтэй холбоотойгоор УОК хуралдана гэх албан бус мэдээлэл байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын 356 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд  42 хүн эмчлүүлж байна.

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг  бид эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ