Ойрын хавьтагчдын тандалтын судалгаа ирэх хоёр хоногт дуусна

2020-11-12

Улсын Онцгой Комисс өнөө орой /11.12/ хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг хүргэж байна.

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо 5 болоод байгаа юм. Мөн Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйн хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Танадалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу. Маргаашаас эхлэн дэглэмийн хяналтыг улам чангатгана” гэлээ.

Холбоотой мэдээ