Өнөөдөр Сөүл хотын сургуулиудыг хааж, хичээлийг онлайн горимд шилжүүллээ

2020-08-25

Өмнөд Солонгос улс өнөөдрөөс эхлэн нийслэл Сөүл болон түүний орчмын дунд сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ. Энэ нь коронавирусийн тахал эрчимжсэнтэй холбогдуулан авсан арга хэмжээ юм байна.

Даваа гарагийн оройны байдлаар тус улсад 24 цагийн дотор халдварын 280 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Бямба гарагт 397 тохиолдол илэрсэн нь гуравдугаар сарын эхэн үеэс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол байв. Тохиолдлуудын ихэнх нь нийслэл Сөүл орчмын хүн ам шигүү бүсэд илэрсэн байна.

Вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор ахлах ангийн сурагчдаас бусад бүх ангийн сурагчид есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл онлайн горимд суралцах болсныг Өмнөд Солонгосын боловсролын яам өнөөдөр зарлажээ.

Уг шийдвэр нийслэл Сөүл хот, Инчон хот, Гёнги мужуудад үйлчлэх юм байна. Цар тахлын эхний давалгаа намжсаны дараа тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 1 хүртэл хугацаанд Өмнөд Солонгост сургуулиудыг шат дараатай нээсэн юм.

Сүүлийн хоёр долоо хоног гаруй хугацаанд Сөүл орчимд 150 сурагч, 43 багш, ажилтан халдвар авсан тухай тус улсын боловсролын сайд Ёо Юн Хэ өнөөдөр мэдэгджээ.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт 17,945 тохиолдол бүртгэгдэж, 310 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ