Нийгмийн халамжийн тэтгэврийг 52.6 мянган иргэнд олгоод байна

2020-11-15

Монгол Улсын хэмжээнд 11 дүгээр сард Нийгмийн халамжийн тэтгэврийг 52.6 мянган иргэнд олгоод байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгодог.

1. эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн
2.16 насанд хүрсэн одой иргэн
3.хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн
4.тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
5.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.

Ковид цар тахлын үед дээрх бүлгүүдэд халамжийн үндсэн тэтгэвэр 188,000 төгрөг дээр 100,000 төгрөгийг нэмж 288,000 төгрөг олгож байна.

Иргэн та өөрийн болоод гэр бүлийн гишүүдийнхээ төлөө хэн бүхний эрхийг хүндэтгэж, гэртээ байж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хайртай бүхнээ аюулт цар тахлаас хамгаалаарай.

Эх сурвалж: ХНХЯ

Холбоотой мэдээ