Кюүшюү башёг озэки Такакейшо ганцаараа тэргүүлж байна

2020-11-15

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 8 дахь өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо 8 даваатай башёг ганцаараа тэргүүлж эхлэв.

Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Такарафүжи /М-6/, Шиманоүми /М-17/ нар 7 даваатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.

Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 8 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайейшотой /М2/ барилдаж ошидаши мэхээр өрсөлдөгчдөө унаснаар 1 унаа, 7 даваатай болж 2 дугаар эгнээнд шилжлээ. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Комүсүби Такаясү-тэй барилдах юм.

Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/-д ёрикири мэхээр унаж 2 даваа, 6 унаатай байгаа бол, Хоошёрюү 5 даваа, 3 унаатай явна.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Мейсэй-г /М10/ окүридаши мэхээр давж 4 даваа, 4 унаатай боллоо.

Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Вакатакакаге-д /М-1/ ошитаоши мэхээр ойчиж 7 унаа, ганц даваатай энэ башёд амжилт тааруухан байна. Маргааш Оношо /М-2/-той барилдана.

Холбоотой мэдээ