Тэжээвэр амьтдын зан байдал өөрчлөгдвөл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөлөө

2020-11-17

Цар тахлын үед гэрийн тэжээвэр амьтад ч халдварт өртөх магадлалтай тул ханиалгах, хоолой сөөх, зан байдалд нь өөрчлөлт гарвал мэргэжлийн байгууллага болон Мал эмнэлэгт хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө.

Улаанбаатарт золбин нохой их, эзэнтэй нохдыг тэр бүр бүртгэж, вакцинд хамруулдаггүй. Иймд гэрийн тэжээвэр амьтдыг бусад амьтантай холилдуулахгүй, уяатай байлгаж, нэг хүн хооллож, асарч ханддаг байхад анхаарахыг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна.

Орон сууцны айлууд тэжээвэр амьтнаа нэг газар байлгах, дэвсдэг дэвсгэрийг нь байнга халдваргүйжүүлж солих, хүүхдүүд гэрийн тэжээвэр амьтанд гар хүрсний дараа гараа угааж хэвших хэрэгтэй аж.

Мөн амьтдын зан араншин, байр байдалд байнга ажиглалт хийж, ханиалгах, хоолой сөөх, зан байдал нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллага, Мал эмнэлэгт хандахыг анхаарууллаа.

Одоогоор муур, нохойнд халдвар илэрсэн ч амьтад хоорондоо халдвар дамжсан тохиолдол байхгүй. Хонконгод нохойноос эзэн нь халдвар авсан тохиолдол гарсан байна.

Нохойноос халдвар дамжсан тохиолдол бүртгэгдсэн АНУ-д гэхэд өнгөрсөн 4 дүгээр сараас хойш 61 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, нэг бар, нэг арслан, 23 нохой, 11 усны булга халдвар авсан хамгийн сүүлийн мэдээлэл бий.

Холбоотой мэдээ