АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМАНД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ХИЙЖ ДУУСЛАА

2020-11-19

Өнгөрсөн 9 дүгээр сард БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр анх удаа нөхөн сэргээлт хийх ажлын уулзалтыг холбогдох албаныхантай хийсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээр болсон Архангай аймгийн Цэнхэр суманд 1999 оноос ашиглалт хийгдсэн учраас биологийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх үүргийг салбарын сайд өгсөн.

“Эм Жи Эйч” ХХК-ийн эзэмшиж байгаад цуцлагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий га талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийг тус компанийн нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр хийж дуусгалаа. Цаашид нөхөн энэ жишгийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгөөр хийн ажиллах юм.

/Нөхөн сэргээлтийн өмнөх байдал/

/Нөхөн сэргээлтийн дараах байдал/\

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ