Г.Сайханбаяр: Сэлэнгэ аймагт 20 цэгт шинжилгээ авч байна

2020-11-20

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар тус аймгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Аймгийн хэмжээнд нийт 264 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд 20 цэгт шинжилгээ авч байгаа аж. Мөн төмөр замын нийт 850 албан хаагчийг түргэвшилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ.

Түргэвчилсэн оношлуур нь урьдчилсан мэдээ бөгөөд эцсийн хариу биш гэдгийг иргэдэд анхаарууллаа. Тус аймагт гарсан халдвар дараах 2 шалтгаанаас голомтлон гарсан. Тус аймгийн Сүхбаатар хот бол төмөр замын байнгын хөдөлгөөнтэй бүс, өдөрт 15-20 тээврийн хэрэгсэл зорчиж байдаг. Тиймээс халдвар хатуу болон зөөлөн биетэээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод, тээврийн жолооч, тээврийн хэрэгслийн халдвар хамгаалал алдагдаж халдвар гарсан нь тогтоогдсон.

Холбоотой мэдээ