Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна

2020-11-20

Цар тахлын улмаас “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжээд  9 хонолоо. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд хатуу хөл хорионы дэглэмд байж,  гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхдээ аймаг орон нутаг,  нийслэл, дүүрэг бүр харилцан адилгүй байгаа нь Онцгой комиссынх нь шийдвэр, шийдлээс харагдаж байна.

Тухайлбал Дархан-Уул аймаг  100 мянган хүн амтай. Бүх нийтийн бэлэн байдлын тэг зогсолтыг маш сайн хэрэгжүүлсэн төдийгүй,  иргэдээ хүнсээр хангах, тандалт шинжилгээг маш өндөр төвшинд хийснээр  тархалтыг барьж чадсан. Энэ аймагт Коронавирусээр өвчилсөн анхны тохиолдлоос өгсүүлээд  ойрын хавьтал болон дам хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, 2 хоногийн дотор 10 мянган хүнд  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, өвчилсөн иргэдээ илрүүлж, тусгаарлаж чадаж байна. Тиймээс ч  Дархан- Уул аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, тус аймгийн засаг дарга Б.Азжаргалын мэдээлэл, гамшгийн үед бүс нутгийг удирдах арга барил, менежмент сайн байна гэдгийг иргэд үнэлж байна. Тэг зогсолтыг  Дарханчууд сайн хийж чадсанаараа Улаанбаатарчуудыг ч бишрүүллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комисс энэ өдрүүдэд хамгийн их шүүмжлэлд өртсөн. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшгийн үеийн бодлогоор сайн хангаагүй гэж цахим орчинд шүүмжилж байна. Харин нийслэлийн хамгийн их хүн амтай буюу 350 мянган хүнтэй Баянзүрх дүүргийн  шинэ удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлого Улаанбаатарчуудад таалагдаж байна. Баянзүрхийн онцгой комисс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тамгын газар, энэ дүүргээс сонгогдсон  УИХ-ын гишүүд дүүрэгтээ сайн ажилласанаар иргэд” Манай дүүрэг эзэнтэй болжээ” гэсэн талархал илгээх болжээ.

Тус дүүргийн 4.9.26 хорооны нутаг дэвсгэрийг засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар хэсэгчилэн хаасан. Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын дарга А.Баяр ч онцгой комиссоо дэмжин, дүүргийн иргэд, аж ахуй нэгждээ тулж ажиллаж байгаа нь  өмнөх удирдлагын багаас илүү хурдтайг харуулж байна. Мөн  Баянзүрх дүүрэг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийнхээ тоог нэмсэн, орон гэргүй, тэнэмэл иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулсан, халдвар хамгааллын өндөржүүлсэн дэглэм барьж, тархалтыг алдахгүй байхад онцгой анхаарч байна.. Улсын хэмжээнд ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төв тус дүүргийн нутаг дэвсгэрт бий.  Энд цар тахлын халдвар авсан, хүндэрсэн, эмчлүүлж байгаа бүхий л өвчтөн байдаг. Нөгөө талаар 2 ч  хороонд  халдвар авсан иргэн илэрсэн учраас  Улаанбаатар хотын хамгийн том дүүрэгт  хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нь  зөв шийдвэр байсан гэж нийслэлчүүд дэмжиж байна. Баянзүрх дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж хүнсний дутагдалтай айлуудад талон, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Үүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Э.Бат-амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар дүүргийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж Баянзүрх дүүрэгт амьжиргааны төвшин доод өрх айлуудад шаардлагатай хүнсний материал, сайжруулсан түлшийг хандивлаж байгаад дүүргийн иргэд ам сайтай байна.

24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахдаа дэлгүүр, хоршооны ариутгал, дэглэмийг ч чанд сахиулж байгаа нь Нийслэлийн бусад дүүрэгт үлгэр жишээ болж байна.
Дархан- Уул аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагын арга барил, гамшгийн  үеийн менежмент сайн байгааг иргэд олон түмэн үнэлж байгаа төдийгүй  бусад дүүрэг, аймгуудыг туршлага судлан, дууриал аван ажиллахыг шаарджээ.

  • 8р хорооны гадаа байгаа хогоо хэзээ ачих вэ эндээс чинь өвчин үүсэх магадлал өндөр байна шүү

  • 4 horoni ortsni jijyyrin korona batlagdchaad bhd jukovin havid tyynii amidarch bsn 3r bairni havid yamarch hamgalalt bhgyi jiriin hever orshin sugchid orj garad bjina gj TVr garad bhd yamar yumara sain ajiladbgan bee

  • Баяр хүргэе Баян гол дүүргийнхээ удирдлагууддаа танарын удирдлага дор ажилласан ард иргэддээ талархал илэрхийлье Үнэхээр сэтгэл хангалуун байна Шижигнэсэн хэдэн сайхан залуу удирдлагууд маань БЗД ыг одоо л нэг эзэнтэй юм шиг авч явах нь тодорхой боллоо Манай дүүрэг одоо бусад дүүргүүдтэй адил хөгжиж цэцэглэхболно Ялангуяа манай 2р хороо Жалгаараа гэрэлтүүлэгтэй засмал замтай болчихвол өвөл харанхуйд сургуулийн жоохон жоохон хүүхдүүд ард түмэнд хичнээн их буян болох болдооТа бзхэндээ ажлын амжилт Баярлалаа

  • Ашгүй дээ дүүрэг эзэнтэй болж хийж ажил нь ч урамьай урагштай олны ам сайтай байна амжилт хүсье

  • Сонгинохайрхан дүүргийн удирдлагууддаа бачр хүргэe маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаад

  • Ккк тийм сайн бсан бол халдвараа алдахгүй блаа. Худлаа битгий өөрсдийгөө магт. БЗ дүүрэг гэж хэдэн цагийн настай тушаал гаргахаар сайн болчдогийн муу

  • Ккк … За за Хийх ёстой ажлаа л хийгээд биз … Юунд нь попороод байгаа… Бүү сүржигнээд бай… Ялангуяа Ж.Энхбаяр бол нэр хүндийн төлөө сүржигнэхээ  БОЛЬЖ ҮЗ…

Холбоотой мэдээ