Дональд Трампын ууган хүү коронавирусийн халдвар авчээ

2020-11-21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор коронавирусийн халдвар авсан талаар түүний бие төлөөлөгчийг иш татан CNN дамжууллаа. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Дон энэ долоо хоногийн эхээр шинжилгээ өгсөн бөгөөд түүнээс хойш тусгаарлалтад байгаа аж.

“Түүнээс одоог хүртэл эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэдий ч тэрбээр эмч нарын өгсөн зөвлөгөөг дагаж мөрдөж байгаа” Дональд Трамп Жуниорын бие төлөөлөгч мэдээлжээ.

Өнгөрсөн долоодугаар сард Дональд Трамп Жуниорын найз бүсгүй коронавирусийн халдвар авч эдгэрч байсан билээ. Кимберли Гилфоил гэх бүсгүй өмнө нь “Fox News” сувгийн хөтлөгч байсан ба хамгийн сүүлд Дональд Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эргэн сануулахад Дональд Трамп Жр. өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад хувийн айлчлал хийж, Алтай Таван Богд ууланд амарч аргаль агнасан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдсан.

Холбоотой мэдээ