Их, дээд сургуулийн оюутнуудаас “COVID-19”-ийн судалгаа авч байна

2020-11-21

Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудаас “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаа авч эхэллээ.

Энэхүү судалгааг дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг хамруулах зорилгоор авч буй юм.

МУИС цахим хуудсаараа дамжуулан “МУИС-д орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны http://119.mn/ цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусний шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдана уу. Орон нутгийн харьяалалтай оюутан бүр судалгаанд хамрагдана” хэмээжээ.

Тус сургуульд жилд 3000 орчим оюутан элсч, үүний 50 хувь нь орон нутгаас ирж суралцдаг байна.

Холбоотой мэдээ