Гучин сая төгрөгийн азтан тодров

2020-11-23

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр ням гарагт явагдаж нийт 34.101 хүн азтан боллоо. Үүнд:

  • 30 мянган төгрөгийн азтан-30.712,
  • 100 мянган төгрөгийн азтан-3055
  • Нэг сая төгрөгийн азтан-302,
  • Гурван сая төгрөгийн азтан-27,
  • Таван сая төгрөгийн азтан-4 иргэн хожиж,
  • 30 сая төгрөгийн нэг азтан тодров.

Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байсан боловч супер шагналын эзэн тодорсонгүй.

Ээлжит тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, Ebarimt системд бүртгэгдсэн 34.2 сая баримт хамрагджээ.

Холбоотой мэдээ