Олны танилууд эрхмүүд Баянзүрх дүүргийг жишиг дүүргээр онцлов.

2020-11-23

Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их хүн амтай дүүрэг хэдий ч хөл хорионы дэглэмийг чанд мөрдөж, багийн ажиллагаа гэдгийг утгаар нь харуулж чадлаа. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдээс авахуулаад олны танил эрхмүүдийн сайшаал магтаал цахим ертөнцөд тасрахгүй нь бололтой.

Хэн юу гэж хэлснийг дараах зурагнаас харна уу.

Аса аварга маань Дарханаас дутаагүйд баярласан бол ICE TOP хамтлагийн гишүүн KOBE үлгэр жишээ Баянзүрх дүүргийнхэнтэйгээ хамтдаа гэдгээ илэрхийлжээ.

 

MON TA RAP хамтлагийн гишүүн BABAR  Дарханы иргэдийг л магтаад байсанд гомдолтой байсан бололтой. Загатнасан газар маажив гэгчээр Баянзүрхчүүд нэгдэж чаддагаа харуулж түүнийг баярлуулсан бололтой.

Ямартай ч өнөөдөр бол яахын аргагүй Баянзүрхчүүдийн өдөр байлаа. Баянзүрх дүүргийн иргэд Нийслэлийн үлгэр жишээ дүүрэг гэдгээ баталж чадсан бол удирдлагууд эвтэй байвал хүчтэй гэдгээ харуулж чадлаа.

Холбоотой мэдээ