Бүх ангийг нь нэг дор үзээд дуусгах боломжтой ШИЛДЭГ ЦУВРАЛУУД

2020-11-23

Техник технологи хөгжихийн хэрээр сатаарах зүйл олонтой болсон өнөө үед залуус бид нэг анги нь 60 минутын турш үргэлжлэх 16 анги бүхий цувралыг ч үзэх завгүй болжээ. Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон та бүхэнд завтай үедээ сууж байгаад бүх ангийг нь үзээд дуусгах боломжтой, дэлхийн шилдэг цувралуудыг танилцуулж байна.

1. THE END OF THE F***ING WORLD (2017-2019)

IMDb үнэлгээ: 8.1

Нийт бүлгийн тоо: 2

Нийт ангийн тоо: 16

Нийт хугацаа: 5 цаг 42 минут /Хоёр бүлэг нь нийтдээ/

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: Өсвөр насны хүү James бага байхаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрдэг байлаа. Аз жаргал, гуниг зовлон, өвдөлт гээд юу ч мэдэрдэггүй тэрээр амьтдын амийг хороон таашаал авдаг байсан ч сүүлдээ түүнээсээ ямар ч мэдрэмж авахаа больсон тул Alyssa хэмээх охиныг байгаа болгодог. Alyssa ч эгэлгүй нэгэн байх бөгөөд тэд хамтдаа гэрээсээ зугатаан, хачин жигтэй адал явдлуудтай нүүр тулж буй талаарх үйл явдлууд уг кинонд өрнөнө.

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу.

2. EUPHORIA (2019)

 

IMDb үнэлгээ: 8.3

Нийт бүлгийн тоо: 1

Нийт ангийн тоо: 8

Нийт хугацаа: 7 цаг 42 минут

Хаанаас үзэх: HBO MAX

Тайлбар: Rue бол 17 настай, хар тамхинд донтсон нэгэн. Амь нас нь аюултай нөхцөл байдалд орсон тэрээр ээж болон газар дээрх ганц дүүгээ дахин зовоохгүйн тулд хар тамхинаас гаргах эмчилгээнд явж, амьдралаа шинээр эхлүүлэхээр шийднэ. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй. Нэгэн өдөр тэрээр Jules хэмээх охинтой дотноссоноор амьдралд нь томоохон үйл явдлууд тохиолдож эхэлнэ.

Цувралын анги бүрд өөр өөр дүрийн түүхийг голчилж өгүүлэх тул энэ цуврал таныг огтхон ч уйдаахгүй. Мөн мансууруулах бодис гэж хэчнээн аюултай эд болох, мансууруулах бодист донтсон хүмүүс хэчнээн хүнд замыг туулдаг зэргийг уг киноноос үзэх боломжтой.

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу.

3. KINGDOM (2019-2020)

IMDb үнэлгээ: 8.4

Нийт бүлгийн тоо: 2

Нийт ангийн тоо: 12

Нийт хугацаа: 9 цаг 35 минут

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: Зомбиний тухай ихэнх кинонд тэд яг юунаас болж үүссэн, тэднийг хэрхэн эдгээдэг зэрэг асуудлуудыг тэр бүр дүрсэлдэггүй. Тэгвэл уг цувралд эдгээр асуудлуудыг маш энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарласан байдаг.

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу.

4. SEX EDUCATION (2019-2020)

IMDb үнэлгээ: 8.3

Нийт бүлгийн тоо: 2 

Нийт ангийн тоо: 16

Нийт хугацаа: 13 цаг 33 минут

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: Otis хэмээх өсвөр насны хүү сексологич ээжтэйгээ хамт амьдарна. Тэрээр багаасаа л “нөгөө” сэдвийн талаар сонсож өссөн тул өөрийгөө сургуулийнхаа хүүхдүүдэд энэ талаар зөвлөгөө өгөх хэмжээний мэдлэгтэй болсон гэж үзээд Maeve хэмээх охинтой хамтран төлбөртэйгөөр зөвлөгөө өгч эхэлдэг.

“Sex Education” цуврал Netflix-д нээлтээ хийсэн сардаа л гэхэд 40 сая гаруй үзэлттэй болж чадсан. Мөн та “хүн заавал эсрэг хүйстнээ сонирхох албагүй”, “хүн бүр өөр өөрийн онцлогтой байдаг шиг өөр өөр бэлгийн сонирхолтой байж болно” гэсэн маш том ойлголтуудыг уг цувралаас авах боломжтой. Тиймээс ямар нэгэн хүнд бодолд автахгүй, хөгжилтэй байхын зэрэгцээ тодорхой хэмжээний мэдлэг авахаар өгөөжтэй цуврал хайж байгаа бол энэ цуврал танд яг тохирно.

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу.

5. CHERNOBYL (2019)

IMDb үнэлгээ: 9.4

Нийт бүлгийн тоо: 1

Нийт ангийн тоо: 5

Нийт хугацаа: 5 цаг 23 минут

Хаанаас үзэх: HBO MAX

Тайлбар: Тэртээ 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Чернобылд болсон аймшигт үйл явдлыг АНУ-ын HBO сувгийн хамт олон 5 анги бүхий богино хэмжээний цуврал кино болгон бүтээсэн нь олон сая үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан билээ.

Уг цуврал одоогоор IMDb сайтын хамгийн өндөр үнэлгээ бүхий цуврал киноны жагсаалтын тавдугаар байранд бичигдэж байна. Тиймээс уг цувралыг хараахан үзэж амжаагүй бол заавал үзээрэй хэмээн зөвлөе.

6. I AM NOT OKAY WITH THIS (2020)

IMDb үнэлгээ: 7.6

Нийт бүлгийн тоо: 1

Нийт ангийн тоо: 7

Нийт хугацаа: 2 цаг 36 минут

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: Ахлах сургуулийн 17 настай нэгэн охин сургууль, гэр бүл, нөхөрлөл, хайр дурлал зэрэг өдөр тутмын асуудал дундаас өөрийн супер хүчийг нээн илрүүлснээр киноны үйл явдал өрнөнө.

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу.

7. DASH & LILY (2020)

IMDb үнэлгээ: 8.1

Нийт бүлгийн тоо: 1

Нийт ангийн тоо: 8

Нийт хугацаа: 3 цаг 22 минут

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: “Dash & Lily’s Book of Dares” номын зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн романтик, инээдмийн төрлийн “Dash & Lily” цуврал нээлтээ хийгээд удаагүй байгаа ч кино шүүмжлэгчдээс багагүй өндөр үнэлгээ аваад байна. Эрэгтэй гол дүр буюу Dash-ийн дүрд “Euphoria” цувралын Ethan Lewis-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Austin Abrams тоглосон бол эмэгтэй гол дүрд залуу жүжигчин Midori Francis тоглосон аж.

8. THE QUEEN’S GAMBIT (2020)

IMDb үнэлгээ: 8.8

Нийт бүлгийн тоо: 1

Нийт ангийн тоо: 7

Нийт хугацаа: 6 цаг 33 минут

Хаанаас үзэх: NETFLIX

Тайлбар: Гоц ухаант шатарчин бүсгүйн амьдралыг өгүүлэх “The Queen’s Gambit” кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч кинонд дурлагч залуусын ярианы сэдэв аль хэдийнэ болжээ. Кино шүүмжлэгчдийн уг кинонд өгсөн үнэлгээнээс харахад л хэр чанартай бүтээл болсон нь мэдрэгдэнэ.

Эх сурвалж: Rotten Tomatoes

Холбоотой мэдээ